english | русский | монгол хэл   
 

ТАВТАЙ МОРИЛНО УУ 

Сайн байцгаана уу? Канадын “ Интер иммигрэшн “ зөвлөгөө өгөх компани та бүхэнтэй интернет хуудсаараа мэндчилэх болсондоо баяртай байна. Манай компани цагаачлалын хуулийн чиглэлээр мэргэшсэн, Канадад байнгын оршин суух эрхтэйгээр цагаачлах процессд зуучлах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ та манай үйлчилгээний үйлчлэх хүрээтэй танилцахыг хүсвэл манай вэб сайтад зочилж нарийн мэдээллийг авах бүрэн боломжтой. Зүүн талын товчлуурыг ашиглан Канад орон болон цагаачлалын үндсэн нөхцөл, хангах шаардлагын талаар нарийн мэдээлэл авах болно. Хэрвээ манай вэб хуудастай танилцсаны дараа асуух лавлах зүйл гарвал манай оффистой холбогдоно уу.


“Inter Immigration consulting and translations“ бол Квебек мужийн Монреаль хотод байрладаг Канадын компани юм. Тус компани нь Канадад цагаачлах, шилжин суурьших тал дээр үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийн үйлчлүүлэгчид нь боловсрол мэргэжлийн хувьд янз бүрийн хүрээний хүмүүс  бөгөөд “ Интер иммигрэшн “ компани ч олон талын үйлчилгээ үзүүлдэг юм. Юуны өмнө бид үйлчлүүлэгчдийнхээ бүх танилцуулгыг цагаачлалын олон янзын категорт зохицуулан хянаж бэлддэг. Танилцуулга бий болгоход шаардлагатай бүх материал манай оффист англи, франц хэл дээр орчуулагдаж Канадын нотариатаар баталгааждаг.