Ерөнхий мэдээлэл “ Inter Immigration consulting and translations “ бол Квебек мужийн Монреаль хотод байрладаг Канадын компани юм. Тус компани нь Канадад цагаачлах, шилжин суурьших тал дээр үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийн үйлчлүүлэгчид нь боловсрол мэргэжлийн хувьд янз бүрийн хүрээний хүмүүс бөгөөд “ Интер иммигрэшн “ компани ч олон талын үйлчилгээ үзүүлдэг юм. Юуны өмнө бид үйлчлүүлэгчдийнхээ бүх танилцуулгыг цагаачлалын олон янзын категорт зохицуулан хянаж бэлддэг. Танилцуулга бий болгоход шаардлагатай бүх материал манай оффист англи, франц хэл дээр орчуулагдаж Канадын нотариатаар баталгааждаг.  Бидний ажлын туршлага Бид үйлчлүүлэгчдээ бүрэн төлөөлж Канад улсын байнгын оршин суугчийн виз авах хүртэлх цагаачлалын бүхий л процессыг хариуцдаг. Бид дээр дурдсан үйлчилгээг компанийн захирал Алла Эдельманы мэргэжил, боловсрол болон хувийн туршлага дээр үндэслэж явуулдаг юм. Алла Эдельман гадаад хэлний мэргэжлийн дипломтой. Түүний орчуулагчийн ажлын асар их туршлага нь янз бүрийн үндэстний бүлэгт харъялагдах үйлчлүүлэгчидтэй ажиллах, хувийн цагаачилсан туршлага нь хувь хүн бүртэй ажиллахад нь дөхөм байдаг юм. Алла Эдельман нь Канадын мэргэжлийн цагаачлалалын зөвлөхүүдийн нийгэмлэгийн (CAPIC) болон ICCRC (ICCRC) баталгаажсан гишүүн билээ. ICCRC–ийн гишүүдийн үйл ажиллагаа нь энэхүү байгууллагын боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ болон мэргэжлийн сахилга батын дүрмээр зохицуулагдаж байдаг. ICCRC нь Канадын цагаачлалын албатай нягт харилцаатай ажилладаг нь цагаачлалын дүрэм журманд орж буй хамгийн сүүлийн үеийн өөрчлөлтийн тухай мэдээллийг гишүүд олж авахад чухал үүрэгтэй байдаг юм. Манай компани нь үйл ажиллагаа явуулсан хугацаандаа хуучин ЗХУ-ын болон бусад орны олон гэр бүлийг Канад улсруу цагаачлахад нь тусалсан юм. Хэрэв Та манай компанийг өөрийн цагаачлалын эрх ашгийг төлөөлүүлэхээр сонговол бидний хоорондын үйлчлүүлэгч/зөвлөх гэсэн харилцаа нь жинхэнэ утгаараа нууц бөгөөд харилцан итгэлцэл дээр тулгуурласан байлгахын төлөө бид бүхнийг хийх болно. Манай компани нь зөвхөн цагаачлал болон иргэншилийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг учир үйлчлүүлэгчдэд үзүүлж буй манай үйлчилгээ нь өндөр мэргэжсэн, үр дүнтэй, найдвартай байдаг билээ.  Мөнгө эргүүлж төлөх бидний бодлого Цагаачлалын үйлчилгээ дэх бидний туршлага болон амжилттай гүйцэтгэж дуусгасан ажлын эзлэх өндөр хувь зэргээс шалтгаалж дараахь заалтыг гэрээнд оруулсан болно. Энэ нь компанийн буруугаас шалтгаалж үйлчлүүлэгч татгалзсан хариу авсан тохиолдолд л зөвхөн үйлчлүүлэгчид мөнгийг нь буцаан төлөх тухай заалт юм. Гэрээ байгуулахаас өмнө бид Таны цагаачлах боломжтой гэсэн хариу авах магадлалыг урьдчилан үзнэ. Хэрэв үйлчлүүлэгч Канадад байнга оршин суух виз авах бодитой магадлал бага байна гэж бид үзвэл энэхүү шалтгааны улмаас түүнийг төлөөлөх боломжгүй болохыг үйлчлүүлэгчид мэдэгдэнэ. Бид зөвхөн эерэг хариу авах боломжтой хүмүүсийг л төлөөлдөг юм.  Бидний үйл ажиллагаа Бид дараахь ангиллаар цагаачлалын бичиг баримт бүрдүүлэхэд тусалдаг: “Мэргэжлийн”, “Хөрөнгө оруулагч”, “Бизнес эрхлэгч”, “Өөрөө ажиллагч”, гэр бүлийн ивээн тэтгэлэг, оюутны виз, “Айлд амьдран хүүхэд асрагч“ хөтөлбөр. Бид Квебек мужруу цагаачлах хүсэлтэй бүх хүмүүст тусалдаг. Бид Квебекийн цагаачлалын албанд болон Квебекийн сонгосоныг баталсан сертификатыг авахад шаардлагатай материалыг бэлддэг бөгөөд дараа нь үйлчлүүлэгчдээ Канад улсын байнгын оршин суугчийн виз авах хүртэл нь холбооны засгийн газрын өмнө тэдний эрх ашгийг хамгаалан төлөөлдөг болно. Бид Манитоба олон Канадын бусад мужийн цагаачлалын хөтөлбөрийн дагуу бүрдүүлэх бичиг баримтыг бэлддэг.  Шилжин ирэхэд үзүүлэх үйлчилгээ Үйлчлүүлэгчиддээ бид Канадад ирэх болон дасан зохицоход нь туслах үйлчилгээг үзүүлдэг юм. Бид тэднийг онгоцны буудал дээр тосож авч түр зуур амьдрах байр олж өгөн байнгын оршин суух байр хөлслөхөд туслах гэх мэт олон зүйл дээр туслаж дэмждэг. Бид өөрийн үйлчлүлэгчиддээ канадын нийгэмд дасан зохицох явцыг хялбаршуулж бүх асуудал дээр нь туслаж шинэ улс орон, түүний зан заншил уламжлалтай танилцах бүхий л үе шатанд нь тусална.  Манай үйлчилгээний хөлс Бидний гүйцэтгэж буй ажлын чанар болон үнэнч шударга байдалтай харьцуулахад бидний үйлчлүүлэгчдээсээ авч буй хөлс үлэмж бага юм. Бид гэрээний дагуу хатуу ажлладаг бөгөөд гэрээнд заасан үнэ хөлс цагаачлах процесс дуустал өөрчлөгддөггүй. Бидний ажилд үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байлгахын төлөө бүрэн дүүрэн үйлчилгээг хамгийн өндөр түвшинд хийхийг бид эрмэлздэг юм.
|