english | русский | монгол хэл   
 

ЦАГААЧЛАЛЫН АНГИЛАЛ

Ангилал бүр нь өөрийн боломж ба бичиг баримт бүрдүүлэх дүрэмтэй. Хэрэв та цагаачлах өргөдлөө гаргахыг хүсвэл бид дараахь ангиллуудаар туслах боломжтой.

МЭРГЭЖИЛ

1. Мэргэжилтнүүд      
Мэргэжилтний боловсрол, ажлын дадлага туршлага нь Канадад ажил олох, улмаар шинэ газар амжилттай төвхнөхөд тус болдог. Мэргэжилтнүүд нь эдийн засгийн шалтгаанаар Канадын байнгын оршин суугч болж болно.
Канад улс мэргэжилтний цагаачдыг баярлан угтдаг ба тэдгээр нь бүх муж, бүс нутгуудад ажиллаж амьдарч байна. Энэ ангилалд тодорхой шаардлагууд байдаг. Мэргэжилтний ангилалд тэнцэхийн ьулд хүсэлт гаргагч дараахь шаардлага хангасан байх ёстой. Үүнд:
- Ажлын туршлага   
- Канадад авч ирэх хангалттай хэмжээний мөнгө
- Хангалттай хэмжээний оноо.

2. Ажлын туршлага   
Мэргэжлээрээ доод тал нь 1 жил тасралтгүй ажилласан байх ёстой. Энэ нь цалинтай ажил байх ёстой. Ажил мэргэжил бүр нь цагаачлалд тохиромжтой биш бөгөөд Канадын мэргэжлийн лавлахын 0, А, В категорт орсон мэргэжлүүдийг хүлээн зөвшөөрдөг. Тухайн мэргэжлээрээ сүүлийн 10 жилийн дотор ажилласан байх ёстой.

3. Санхүүгийн байдал 
Канадад ирээд ажил олох хүртлээ өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хангалттай хэмжээний мөнгөтэй гэдгээ батлах хэрэгтэй. Энэ мөнгө та захиран зарцуулах боложтой таны хувийн мөнгө байх ёстой. Цагаачлах өргөдлөө өгөх үедээ та өөрийн санхүүгийн боломжоо харуулах ёстой. Мөнгөний хэмжээ гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарна.

4. Албан ёсны хэлүүд болох англи франц хэлний мэдлэг          
Мэргэжлийн цагаач хүн Канадын албан ёсны хэлүүд болох англи ба франц хэлний аль нэгээр, зарим газар бүр 2 хэлээр хүмүүстэй харьцах чадвартай байх ёстой. Ийм учраас мэргэжлийн ангиллаар цагаачлах өргөдөл гаргаж байгаа хүн франц/англи хэлний мэдлэгээ шалгуулах нь маш чухал юм. Хэлний мэдлэгээрээ та дээд тал нь 16 оноо авах боложтой. Ярих, сонсох, унших, бичих чадваруудыг шалгана. Хэрэв та энэ 2 хэлийг зэрэг эзэмшсэн бол аль хэлээ 1-рт, аль нь 2-рт тавихаа сонгох ёстой.

БИЗНЕС ЦАГААЧЛАЛ

“Хөрөнгө оруулагч”, “Бизнес эрхлэгч” болон “Бие дааж ажиллагчид” гэсэн 3 статусын дагуу цагаачлах хүсэлтэй иргэд энэхүү ангилалд хамрагдана. Энэхүү ангилалд хамрагсад нь Канадад бизнес үйл ажиллагаа явуулах санхүүгийн болон оюуны чадавхтай, туршлагатай байх ёстой. Өөрөөр хэлвэл эдгээр ангилалд хамрагсад нв Канадад хөрөнгө оруулах буюу бизнес үйл ажиллагаа эрхлэх чадвартай байх ба канадын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах болно гэж үздэг. Гол шалгуур нь Канадын бизнесийн үйл ажиллагаа явуулах эдийн засгийн чадавхи юм.
Дээрхи 3 статусыг тайлбарлавал:

1. Бизнес эрхлэгч 
Энэхүү ангилалаар цагаачлах хүсэлтэй иргэдийн гол шалгуур нь өөрийн оршин суугаа орондоо тодорхой амжилттай бизнес эрхэлдэг Канадад очоод өөрийн бизнесийг явуулж чадах санхүүгийн чадавхтай хүмүүс байх ёстой юм. Бизнес нь улс орондоо албан ёсны бүртгэлтэй, хууль ёсны байх шаардлагатай.

2. Хөрөнгө оруулагч
Энэхүү ангилалд хамрагсадын бизнес эрхлэгчдээс ялгаатай нь Канадын засгийн газраас тогтоосноор 5 жилээс доошгүй хугацаагаар 250.000-300.000 канад долларын хөрөнгө оруулах ёстой бөгөөд 5 жилийн дотроо энэхүү мөнгө нь хөрөнгө оруулагчдад хүүгүйгээр эргэж олгогдох ёстой.

3. Бие дааж ажиллагч
Үүнд голдуу хөгжимчин, зураач, тамирчин, дасгалжуулагч, загвар өмсөгч зэрэг урлаг спортын мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой. Эдгээр хүмүүс нь өөрийн орондоо уг мэргэжлийн төрөлдөө өндөр амжилт гаргаснаа батлах хэрэгтэйн дээр Канадад очоод компани байгуулж ажиллах чадвартай байх ёстой.

ГЭР БҮЛИЙН ЦАГААЧ

18 настай ба түүнээс дээш насны Канадын иргэд болон байнгын оршин суугчид монголд оршин суух гэр бүлийнхаа гишүүд, хамаатнаа Канадад байнга амьдрах эрхтэйгээр татаж авч болноо. Татаж авч байгаа хүн гэр бүлийнхаа гишүүд, хамаатнаа 3-10 жилийн хугацаатайгаар асран халамжилж тэжээх үүрэг хүлээсэн бичиг дээр гарын үсэг зурдаг. Учир нь татуулж буй хүн энэ хугацаанд ажил хийх ч юмуу улсаас тусламж хүсэх эрхгүй юм.
Та хэнийг татах эрхтэй вэ:

  1. Эхнэрээ, нөхрөө, 16 наснаас дээш хамтран амьдрагчаа
  2. Эцэг эх, өвөө эмээгээ
  3. Өргөж авсан ба насанд хүрээгүй хүүхдүүдээ
  4. Өргөж авах бодолтой байгаа 18 нас хүртэлх хүүхдээ
  5. Гэр бүлгүй, 18 нас хүрээгүй өнчин төрсөн дүү, хамаатны дүү нараа
  6. Өөрөөс чинь өөр асран хамгаалах хүнгүй хамаатнаа.

Дээр нь Канадад албан ёсоор байгаа эхнэртээ, нөхөртөө, хамтран амьдрагчдаа байнга амьдрах эрх хүсэж болно. Хэрэв та дээр дурдсан хүмүүсийг татаж авахаар шийдвэл өөрийнхөө орлогыг харуулах ёстой. Таны татаж авсан хүн улсаас тэтгэлэг хүсэж хууль зөрчсөн бол танд дахин хүн татах эрх олгохгүй байх.
Тийм учир татаж авах ажилбар нь маш хариуцлагатай алхам тул сайн бодож шийдэх нь зөв бөгөөд, татаж авагч Иргэн ба  Цагаачлалын яамтай хуулийн гэрээнд гарын үсэг зурахаас гадна татаж авагч татуулагч 2 бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэрээнд мөн гарын үсэг зурах ёстой.