english | русский | монгол хэл   
 

КАНАД УЛС

Канад улс нь гайхамшигтай сайхан улс билээ. Маш олон хүн энэ улсад амьдрахыг хүсдэг ба олон үзүүлэлтээрээ Канад улс нь хүн амьдрахад тохиромжтой газраар тодорсон юм. Нэгдсэн Үндсэн байгуулгын шилдэг улс шалгаруулах судалгаагаар сүүлийн 10 жилийн дотор Канад улс нь 4 удаа 1р байр эзэлсэн байна. Ийм дүгнэлт өгөхдөө НҮБ нь дараахь үзүүлэлтүүдийг судалж үзсэн байна. Үүнд: оршин суугчдын орлого, боловсрол, нийгмийн аюулгүй байдал, орон сууцны үнэ, амьдралын өртөг, дундаж наслалт.

Уг судалгаанд дэлхийн 174 орон орсон байна.

Канадад амьдралын түвшин өндөр байдагч амьдралын өртөг харьцангуй хямдыг хэлэх нь зөв болов уу. Жишээ нь: мөн л 174 орны жишгээр Канадын хот Торонто амьдралын өртгөөр 103т, Монреаль 127д, Ванкувер 120д байна. Канадын хотуудыг дэлхийн тои хотууд болох Токио, Париж, Лондон, Москватай харцуулашгүй билээ.

БОЛОВСРОЛ

Канадчууд боловсролын системээрээ бахархдаг. 1991 онд Канад улс Үндэсний орлогынхоо 7.4% ийг боловсролын салбарт зарцуулсан. 1991-1992 онд засгийн газар 53 миллиард долларыг боловсролын салбарт төсөвлөсөн. Их дээд сургуулийн сургалтын төлбөр маш бага байдаг. Их сургуулийн жилийн сургалтын дундаж төлбөр 2500 канад доллартай тэнцэж байна. Ийм учраас Канад барууны орнуудаас дээд боловсрол олголтын хувьд хамгийн тааламжтай оронд тооцогддог.

ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАМГААЛАТЫН СИСТЕМ

Эрүүлийг хамгаалах салбарын үйлчилгээ үнэ төлбөргүй бөгөөд Канадын оршин суугч бүрт хүртээмжтэй байдаг. Оршин суугч бүр эмчлэх эмч, мэргэжилтэн болон эмнэлгээ бүрэн сонгох эрхтэй. Эмнэлгийн үйлчилгээний өндөр хөгжсөн систем, амьдралын түвшин өндөр ба нийгмийн хамгаалалтын боловсронгуй тогтолцоо, мөн хүрээлэн байгаа орчны цэвэр эрүүл байдал зэргийг тооцвол канадчуудын дундаж наслалт дэлхийд хамгийн өндөр буюу эрэгтэй хүн 75, эмэгтэй хүн 82 насалдагт гайхах зүйлгүй юм.

ЦАГААЧЛАЛЫН БОДЛОГО

Канад бол цагаачдын орон. Түүхээс сөхвөл цагаачлал нь улсын хүн амын өсөлтийн эх үүсвэр болсоор ирсэн байна. Цагаачлал нь ямагт эдийн засгийн нөхцөлтэй холбоотой байдаг. Эдийн засгийн цэцэглэлтийн үе нь шинэ цагаач иргэдийн ирэх үетэй давхцаж байдаг. Канад улс амьд бодит цагаачлалын бодлого явуулдаг. Засгийн газар шинээр ирсэн цагаачдад дасан зохицоход нь туслах зорилгоор янз бүрийн тусламж үзүүлдэг. Нийтээр дэмжигдэж, хамгаалагдаж, хүлээн зөвшөөрөгдөж буй янз бүрийн хэл соёл, зан заншил, уламжлал бүхий үндэстнүүдээс бүрддэг гэдэгтээ канадчууд их бахархдаг